Сонгинохайрхан дүүргийн ИТХ өнгөрсөн долоо хоногт хуралдаж Засаг дарга М.Чинбоолдыгоо огцруулсан. Үүнтэй холбогдуулан тус дүүргийн АН-ынхан мэдээлэл хийлээ.
Тэд \”Сонгинохайрхан дүүргийн МАН-ын санаачилгаар Засаг дарга М.Чинболдыг огцруулах хурлыг ИТХ-ын дарга Х.Нямбаатар удаа дараа зохион байгуулсан. Эцэст нь энэ сарын 22-нд ИТХ-ын 41 төлөөлөгчөөс МАН-ын 21 төлөөлөгч МАХН-ын нэг төлөөлөгчтэй хамтарч ирц бүрдүүлэн хуралдаж огцрууллаа. Өмнөх жилүүдэд дүүргийн Засаг даргын ажлыг 90 гаруй хувийн биелэлттэй гэж дүгнэсэн байтал \”муу ажилласан\” хэмээн огцруулах шийдвэр гаргалаа. Засаг дарга М.Чинболд сүүлийн гурван жилийн хугацаанд нийслэлийн 152 хорооноос 152 дугаар байрт шалгарсан 22 дугаар хорооны Засаг даргад ажлын хариуцлага тооцож огцруулсан. Гэтэл ажил хийдэггүй, ажлын үзүүлэлт нь хангалтгүй хорооны Засаг дарга нарыг өмөөрч улстөржин жагсаал цуглаан зохион байгуулж, улмаар иргэдэд чирэгдэл учруулж байгааг Сонгинохайрхан дүүргийн АН хүлээн зөвшөөрөхгүй” гэв.