4 дүгээр сарын 25-ны өдөр Монгол Улсын Сэтгүүлчдийн Нэгдсэн Эвлэлийн төлөөлөгчид Өвөр Монголын Өдрийн Сонины Хороонд айлчиллаа.
МСНЭ-ийн УЗ-ийн гишүүн, Цахим мэдээллийн мэргэжлийн төвийн дарга Ж.Жаргалсайханаар ахлуулсан 20 гаруй сэтгүүлч Хятад, Монголын шинэ хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн хамтын ажиллагааны анхдугаар уулзалт ярилцлагад оролцохоор хүрэлцэн ирсэн байна. Тэд ӨМӨСХ-оор айлчилж Солонго мэдээллийн төв, Хятадын монгол хэлний мэдээллийн сайт болон сонины хорооны томоохон монгол, хятад мэдээллийн хэрэгслүүдтэй танилцлаа.
Ирэх өдрүүдэд Өвөр Монголын музей, Хөххотын Үүлэн компьютерын аж үйлдвэрийн парк, Мэн Ниү групптэй танилцах аж. Мөн Өвөр Монголын Ордос хотын Чингис хааны онгоны байдалтай танилцаж тахилга дайллагын арга хэмжээнд оролцох юм.
Эх сурвалж: Solongonews.mn