Монголын анхны хиймэл дагуулыг 2017 оны хавар хөөргөхөөр төлөвлөжээ. Уг хиймэл дагуулыг бүтээх, хөөргөх ажлыг Японы Кюүшү технологийн институт хариуцаж байгаа бөгөөд \”бичил\” хиймэл дагуулыг тэнд сурч буй Монгол оюутнууд хийж байгаа аж.
Олон улсын \”BIRDS\” төсөлд Монгол, Япон, Гана, Бангладеш, Нигер зэрэг улсууд хамтарч хиймэл дагуул бүтээж, хөөргөх гэж байна. Харин энэхүү төслийн хүрээнд бүтээгдэж буй Монголын анхны хиймэл дагуул жижгэвтэр хэмжээтэй байх ч 400 км өндрөөс 100 м нарийвчлалтай зураг авах, FM437MHz долгионоор мэдээ цацах, хиймэл дагуулын байрлал тодорхойлох, агаарын нягт сансрын туяаг тодорхойлох, газрын станцуудыг олон улсын сүлжээ болгох зэрэг үйл хийх гэнэ.