Ардчиллын 13-ын нэг \”Малыш\” Б.Энхтүвшиний амьдрал үнэхээр адармаатай. Түүний амьдралд ардчилал сайн гэхээсээ илүү саар зүйл ихийг авчирсан. Яг л муу ёрын 13-ын тоо гэлтэй, ардчиллын 13-ын заримд нь \”ардчиллын хараал\” хүрсэн. Б.Энхтүвшин С.Зориг, Д.Нинж нарын адил ардчиллын золиос болсон эрхэм бөгөөд ардчилагчид өнөөдрийн өндөрлөгт хүрэхийн тулд заримыгаа золиосонд гаргасан нь дээрх хүмүүсээр илэрдэг. Анхны 13 болон тэдний дараа үеийнхэн ардчилал хэмээх ариун нийгэм байгуулахаар санаа нэгдэж хөдөлж амжилтад хүрсэн ч түүний дараа ариун ёс болон аминч үзэл хэмээх хоёр зааг ялгаа бий болсон. Өдгөө ариун ёсны талд зогссон бүгд шийтгэгдэж, тиймдээ ч \”Аминчлалын нийгэм\” тогтсон гэж үздэгээ хууччууд С.Зориг, О.Дашбалбар нараар жишээ аван ярьдаг.
Магадгүй ардчилал бидэнд илүү сайн зүйл авчирч, шударга нийгэм тогтоосон бол анхны 13-г бурхан мэт тахигдаж, шүтэгдэх байсан биз. Тэгвэл жинхэнэ ардчиллыг тогтоож чадалгүй золиосонд гарсан Б.Энхтүвшин \”Би улстөрд С.Зоригийн аллага илэрсэн цагт орно гэж хэлдэг. Учир нь надад харамсах зүйл гарна. Түүнийг хөнөөсөн хүнтэй хамт сууж байхыг үгүйсгэхгүй. Харин одоо миний амьдралд харамсах зүйл байхгүй болсон. Намайг гортигоос гаргасан, шоронд хүртэл суулгасан. С.Зоригийн хэрэг илэрсэн. Одоо илчлэх л дутуу. Тактикийн л асуудал бий байх. Гэхдээ үүнийг улстөржүүлж болохгүй. Улстөр бол сайн, муугийн сонголт. Мууг нь бид 26 жил сонгосон\” хэмээжээ.
Түүний хэлснээр, /магадгүй энэ асуудлыг мэддэгийн улмаас гортигоос гарсан хүний хувьд/ ард түмний дунд аль хэдийнэ илэрсэн гэгддэг С.Зоригийн хэрэг илэрсэн аж. Харин илчлэх л асуудал үлдээд байгаа аж. Энэ нь мэдээж тактикийн асуудал. Эрх баригчдын нөлөөллөөс гарч илчлэхэд уран арга хэрэгтэй нь мэдээж. Учир нь, С.Зоригийн хэргээр ам нээсэн Ардчиллын 13-ын нэг Д.Нинж \”андууд\”-даа шийтгэгдэж өдгөө хилийн чанадад нуугдаж амьдарч байгаа билээ.
Нинж