Энэ долоо хоногийн эхээр Oxford Economics зөвлөх үйлчилгээний фирм түүхий эдийн үнэ дэлхий даяар унаад байгаа энэ үед түүхий эдээс хамааралтай улс орнуудын эдийн засгийн нөхцөл байдлыг үнэлсэн судалгааны тайлан гаргажээ. Судалгааг хэд хэдэн шалгуур үзүүлэлтүүдээр, тухайлбал засгийн газрын өр, түүний ДНБ-д эзлэх хувь, төсвийн алдагдал, нэг хүнд ноогдох ДНБ, гадаад валютын нөөц зэргээр үнэлсэн байна. Ингээд Oxford Economics дараах найман улсыг түүхий эдийн хямралд хамгийн эмзэг буюу \”улаан бүсийн” (red zone) орнууд гэж тодорхойлжээ.
Үүнд (эмзэг байдлын эрэмбээрээ хамгийн ихээс бага руугаа):
- Венесуэль
- Ирак
- Монгол
- Замби
- Ангол
- Нигери
- Алжир
- Габон
Түүхий эдийн үнийн уналтаас хохирч байгаа найман орныг Венесуэль улс тэргүүлсэн бол Монгол улс Иракийн дараа гуравдугаарт жагссан байна.
Эх сурвалж: TheGuardian
ikon.mn