Нью Свийт Фүүдс /New Sweet
Foods/ компанийн үйлдвэрлэсэн эклерт 45 хүн хордож, 27 хүн
ХӨСҮТ-д эмчлүүлж байгаабилээ. Тэгвэл дээрх хүнсний бүтээгдэхүүнд хордсон хүмүүсийн тоо нэмэгдэж 129-д хүрсэн талаар Нийслэлийн мэргэжлийн хяналтын газар /НМХГ/-аас
мэдээллээ. Өчигдөр оройн байдлаар хордсон хүний тоо 72 байсан бол өнөөдөр энэ тоо нэмэгдэж, ХӨСҮТ-д хэвтэн эмчлүүлж байгаа хүний тоо 79-д хүрлээ. Иймд НХМГ-ын Эрүүл ахуйн халдвар хамгааллын ахлах байцаагч Ш.Одончимэг
иргэдийг эклер болон кремтэй бүтээгдэхүүн хэрэглэхгүй
байхыг анхааруулж байна. Дашрамд дурдахад, иргэд хордоод буй эклер тухайн
өдрөө 1100 гаруй ширхэг үйлдвэрлэгдсэнээс 736 нь борлуулагджээ.
Төгс