Тавдугаар сарын 12-нд
болох \”Сувилагч нарын өдөр\”-ийг угтан Хавдар судлалын үндэсний төвөөс
хавдрын үнэгүй үзлэг, оношилгоог иргэдэд үзүүлэхээр болжээ. Тодруулбал, ХСҮТ-ийн эмч нар өнөөдөр буюу
2016.04.28-нд Дүнжингарав худалдааний төв дээр 13:00 цагаас эхлэн үнэгүй
үзлэгийг хийх аж.
Хавдар өвчин ихэнх
тохиолдолд маш алгуурхан эхэлдэг бөгөөд өвчтөнд өөрт нь ямар нэг шинж тэмдэг мэдэгдэхгүй,
далд явцтай байж газар авах хандлагатай байдаг байна.Нэгэнт өвчин хожуу
оношлогдвол одоогийн анагаах ухааны хөгжлийн түвшинд төгс эмчлэх боломж байхгүй
байгааг мэргэжилтнүүд хэлдэг. Тиймээс дэлхийн аль ч улс оронд хавдрыг эрт
илрүүлэх үзлэг, шинжилгээнд иргэдээ хамрагдахыг уриалдаг билээ.
Хавдрын шинжилгээ нь
хавдрыг эрт үе дээр нь оношлоход голлох үүрэгтэй байдаг байна.Уг
шинжилгээгээр эмэгтэйчүүдийн эрүүл мэндийн ерөнхий байдал болон хөх, өндгөвч,
бүдүүн ба шулуун гэдэс, ходоод, нойр булчирхай, элэгний хавдруудыг оношлохоос
гадна цэвэршилт, өндгөвчний олон уйланхайт хам шинж, сарын тэмдгийн
өөрчлөлт, өвдөлт бүхий сарын тэмдгийг тодорхойлж болдог аж.
Хавдрыг эрт үед нь
оношлож тохирох эмчилгээг хийснээр эмчилгээний үр дүнг дээшлүүлэх ач
холбогдолтой юм.