Хоолоо усаар даруулж уувал цусан дахь чихрийн хэмжээ нэмэгддэг болохыг эмч нар тогтоожээ. Үүнийг туршилтын явцад тогтоосон байна. Туршилтад сайн дураар оролцогсод пончик идэхдээ усаар даруулж байсан гэнэ. Өмнө нь ба дараа нь тэдний цусан дахь чихрийн хэмжээг хэмжиж байв. Тэгтэл пончик идээд усаар даруулж байсан хүмүүсийн цусан дахь чихрийн хэмжээ нэмэгдэж байжээ.
Чихрийн хэмжээ бусдыгаа бодвол бараг хоёр дахин илүү нэмэгдэж байсан аж. Ус чихрийг хамаг биеэр тарахад хүргэдэг гэнэ. Тэгэхээр хоол идэхийн өмнө юм уу дараа нь ус уух нь зүйтэй юм. Хоол идэхээсээ 30 минутын өмнө ус уувал цусан дахь чихрийн хэмжээ хамгийн бага түвшинд байх гэнэ шүү. Уснаас бүрэн татгалзвал чихрийн хэмжээ огт нэмэгдэхгүй аж. Үүнийг туршилтаар баталжээ.