Америкийн Өмнөд Каролина мужийн нутаг дэвсгэрт харьяалагддаг Фрипп аралд аялагч нэгэн эр аварга матарт лууван шидэж өгчээ. Гурван метр гаруй амьтныг эргүүлж харуулахын тулд тийм үйлдэл хийсэн хэмээн тайлбарласан тэрбээр фэйсбүүк хуудсандаа тухайн агшны зургаа оруулсан юм байна. Тэгтэл тус газрын захиргаа түүнийг торгох болсноо мэдэгдэж, шидсэн луувангийн тоогоор нь 200 ам.доллар ногдуулжээ. Саваагүй аялагч ямар аюултай, бас амьтанд халгаатай зүйл хийснийг тэд тайлбарлаад “Түүнийг мөнгөн торгуулиас гадна 30 хүртэлх хоног торны цаана өнгөрөөх шийтгэл хүлээж байгаа” гэжээ.