Замын цагдаагийн газар, Нийслэлийн Боловсролын газар, Монос групп хамтран \”Санитас-54\” хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэлжээ. Хүүхдүүдийг зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх зорилготой уг хөтөлбөр бүтэн жилийн турш үргэлжлэх аж.
Учир нь энэ оны эхний гурван сарын байдлаар улсын хэмжээнд зам тээврийн ослын улмаас найман хүүхэд эндэж, 37 хүүхэд бэртэж гэмтсэн байна. Харин өнгөрсөн оны эхний улиралд 10 хүүхэд нас барж, 44 хүүхэд гэмтэж байсан аж. Энэ оны үзүүлэлт буурсан дүнтэй гарч байгаа ч энэ нь хангалттай хэмжээнд биш гэдгийг ЗЦГ-ын Олон нийттэй харилцах тасгийн ахлах, цагдаагийн хошууч Ж.Энхбат хэлсэн юм.
Тиймээс зам тээврийн ослын хор уршгийг олон нийтэд таниулах, эцэг эхийн үүрэг хариуцлагыг дээшлүүлэх, хүүхдүүдийг зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх зүй ёсны шаардлагын дагуу \”Санитас-54\” хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэлсэн байна.
Улсын хэмжээнд 2015 онд хүүхэд өртсөн зам тээврийн осол 1112 бүртгэгдэж, 1143 хүүхэд өртсөний 54 нь нас барж, 1089 нь гэмтэж, бэртэж байжээ.
Нинж