МАХН-ын дарга Н.Энхбаяр Төрийн
ордонд мэдээлэл хийлээ. Тэрээр ирэх сонгуульд МАХН бусад намуудтай эвсэхгүйгээр
дангаараа оролцоно гэдгийг хэллээ. Энэ дагуу маргааш буюу 29-ний өдөр
Сонгуулийн ерөнхий хороонд намынхаа мөрийн хөтөлбөрийг хүргүүлэхээр болсон
байна.
Мөн ирэх сонгууль Н.Энхбаяр өөрөө
өрсөлдөнө гэдгээ хэллээ. Уг нь түүний ялтайд тооцогдох хугацаа дуусаагүй тухай
хуулийнхан хэлдэг. Энэ асуудлыг ч сэтгүүлчид түүнээс тодруулахад \”Миний ялтайд
тооцогдох хугацаа өршөөлийн хуульд хамрагдсан. Тэгэхээр би ялгүй. Тиймээс ирэх
сонгуульд өрсөлдөнө” гэсэн хариултыг өглөө.
МАХН-аас цэцийн дүгнэлттэй холбоотой
тав хоногийн завсарлага авсан. Энэ дагуу ажлын хэсэг байгуулагдан ажиллаж
байгаа аж.
А.Аюуш