Өчигдөр Макаогийн олон нийтийн аюулгүй байдлын цагдаагийн газраас Монголоос ирсэн 7 хүнийг энэ онд гарсан хэд хэдэн дэлгүүрийн хулгайн хэрэгт холбогдуулан баривчилснаа зарласан байна.
Запе дахь цагдаагийн төв байранд хийсэн хэвлэлийн бага хурлын үеэр манай иргэдэд баг зүүлгэн оруулж ирсэн бөгөөд тэдний өмнө эд мөрийн баримтыг нь тавьсан байжээ.
Мөн Монгол Улсын 28 настай иргэн ломбарднаас үнэт зүйл хулгайлдаг байсан талаар Макаогийн олон нийтийн аюулгүй байдлын цагдаагийн газрын хэвлэлийн төлөөлөгч мэдээлсэн байна. Түүнийг одоогоор 440 мянган Хонгконг долларын хохирол учруулсан гэж үзэж байгаа бөгөөд түүний хамсаатнуудыг мөн хайж байгаа ажээ.