Шастины нэрэмжит улсын гуравдугаар төв эмнэлгээс хоёр дахь жилдээ зохион байгуулж буй \”Зүрхний эмгэгийн үеийн сувилахуйн тусламж үйлчилгээний цогц шийдэл” үндэсний сургалт өчигдөр эхэллээ. Сургалт хоёр өдөр үргэлжлэх бөгөөд өнөөдөр дуусна. Сургалтын үеэр сувилагч, мэргэжилтнүүд өөрсдийн хийсэн эрдэм шинжилгээний бүтээлээ хэлэлцүүлж хамтран туршлага солилцож Улсын Гуравдугаар төв эмнэлгийн Зүрхний шигдээсийн тасаг, Эрчимт эмчилгээ Яаралтай тусламж, сэргээн засах тасагт зүрх судасны өвчний үеийн сувилахуйн цогц шийдэл дадлага сургалт хийж зөвлөмж гаргах аж.
Зүрх судасны эмгэг, тэр дундаа зүрхний цочмог шигдээс, зүрхний архаг дутагдлын үеийн цогц тусламж үйлчилгээний чухал хэсэг нь сувилахуйн тусламж үйлчилгээ байдаг. Зүрх судасны эмгэг нь сүүлийн 20 жилд хүн амын нас баралтын тэргүүлэх шалтгааны нэгдүгээрт орж 2013 оны байдлаар нийт нас баралтын 35.1 хувь буюу Монгол Улсын хүн амын 3 хүн тутмын нэг нь зүрх судасны тогтолцооны өвчний шалтгаантай нас баралт байгаа нь манай улсын эрүүл мэндийн салбарын өмнө анхаарал татсан асуудлын нэг болоод байгаа юм.
Сургалт нь зүрх судасны эмгэг ялангуяа зүрхний цочмог шигдээс, зүрхний архаг дутагдлын үеийн сувилахуйн тусламж үйлчилгээнд нэвтэрч буй орчин үеийн ололт амжилттай танилцаж харилцан туршлага солилцох, үйлчилгээний чанар хүртээмжийг сайжруулахад өнөөдрийн тулгамдаж буй асуудлаа хэлэлцэх сувилахуйн ур чадварыг дээшлүүлэх зорилготой.
Үндэсний сургалтад ЭМСЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга С.Ламбаа, ДЭМБ-ын Монгол дахь Суурин төлөөлөгч Су Нюнт У, Улсын Гуравдугаар төв эмнэлгийн дарга Ц.Төмөр-Очир болон нийт 160 гаруй төлөөлөгч оролцож байна.
Төгс