\”Нарантуул”
ОУХТ-д ёс юм шиг байсхийгээд л гал гардаг болжээ. Гэхдээ галтай холбоотой ил, далд хэргүүдийг гаднын нөлөөтэй гэж үздэгээ \”Нарантуул\”-ын босс Ш.Сайхансамбуу хэлж байсан удаатай.
Харин энэ удаад гал тавьсан этгээдийг баривчилжээ. Гэмт этгээд 14 хоногийн өмнө \”Нарантуул\”-ын шатсан барилга буюу хуучин хүнсний захын суурин дээр баригдсан шинэхэн барилгад гал тавьсан аж. Азаар тухайн үед түүний тавьсан галыг газар авахуулалгүй таслан зогсоож, үйлдэл дээр нь баривчилжээ. Гал
тавьсан гэх Э нь тус төвд цахилгаан барааны наймаа эрхэлдэг бөгөөд
шинэхэн барилгын дөрвөн давхрын ачаа бараа зөөдөг цахилгаан шатанд
асаагуур ашиглан гал тавьж байгаа нь камерын бичлэгт тод үлджээ.
Улмаар холбогдох албаныхан шуурхай ажиллан, түүний үйлдлийг таслан зогсоож, цагдаагийн байгууллагад хүлээлгэн өгч, Цагдан хорих 461 дүгээр ангид саатуулж, эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлжээ. Тэрээр мөрдөн байцаалтын явцад үйлдсэн хэргээ хүлээгээд байгаа аж.
Нинж