Монголын соёл урлагийн салбарын хөгжил
дэвшлийн төлөө өөрийн авъяас билиг, онгод хийморь, бие сэтгэл, хүч
хөдөлмөрөө зориулан яваа үе үеийн мянга мянган ажилтнууддаа баярын
мэндийг хүргэе.
Эх орондоо төдийгүй дэлхийн өнцөг
булан бүрт суугаа урлагийн залуучуудынхаа амьдрал уран бүтээлийг дэмжиж
нэгдсэн удирдлага, бодлого зохицуулалтаар ханган залуучуудыгаа дотооддоо
болон олон улсын хэмжээнд төлөөлөн үйл ажиллагаагаа хэрэгжүүлж,
Монголын соёл урлагийн хөгжил цэцэглэлтэд хувь нэмрээ оруулж хөгжил
дэвшлийг дэмжиж ажиллах үндсэн зорилготой холбооныхоо нийт залуучуудын
өмнөөс Монголын соёл урлагийн салбарт хүчин зүтгэж яваа та бүхэндээ
дахин баярын мэндийг хүргэе.
Хүндэтгэсэн: МОНГОЛЫН УРЛАГИЙН ЗАЛУУЧУУДЫН ХОЛБОО