Рио Тинтогийн шаардлагаар Оюутолгойн гэрээг Монгол Улсад ашиг багатай байгуулж,
түүнээс авсан авлигаа оффшор дансандаа нуусан, нууц компанийнхаа үйл ажиллагааг
Хонконгоос удирдан явуулдаг байсан гэж Олон улсын эрэн сурвалжлах сэтгүүлчдэд
чичлүүлээд буй С.Баярцогт Монголын хамгийн бохир улстөрчөөр нэрлэгдээд байгаа
билээ.
Гэсэн хэдий ч тэрбээр Сэлэнгэ аймагт \”босоо бөх” байсаар байгаа билээ. Энэ
нь тус аймагт түүнээс өөр түмэн олонд танигдсан хүн байхгүйтэй холбоотой бөгөөд
сэлэнгэчүүд танихгүй бурхнаас танил чөтгөр дээр гэх сонголтыг хийсээр ирсэн.
Харин энэ удаад байдал арай өөр байгаа бөгөөд тиймдээ ч С.Баярцогтоос Сэлэнгийг
буцаан авах шинэ хүчин бий болж байна. Үүний тэргүүн эгнээнд аварга
Г.Эрхэмбаяр, \”Шилэн Цогоо” хэмээх Б.Цогтгэрэл нарын хүмүүс бичигдэж байна.
Аваргын хувьд нэр цэвэр ч улстөрд харьцангуй балчир.
Тиймдээ ч мэдлэг
боловсролдоо эртнээс анхаарч саяхан
Удирдлагын академийг Төрийн удирдлага, менежментийн чиглэлээр төгссөн. Харин энэ удаагийн
сонгуулиар нэр дэвших үү, нэр дэвшвэл намаас уу, бие дааж уу гэдэг нь одоогоор
тодорхойгүй байна. Тэгвэл түүнтэй адил Сэлэнгэд нэр дэвшинэ гэж яригдаж буй хүн
бол \”Шилэн Цогоо” хэмээх Б.Цогтгэрэл билээ. Авлигатай эрчимтэй тэмцдэг \”Шилэн
Цогоо” Сэлэнгэд нэр дэвшвэл МАН-аас өрсөлдөх нь гарцаагүй бөгөөд нэг юмны хоёр
туйл болсон энэ хоёрын тулаан маш ширүүн өрнөж, \”Шилэн Цогоо”-гийн зүгээс
С.Баярцогтын эсрэг авлига, хээл хахууль, луйврын шинжтэй хэргүүдийг сөхөж дайралт
хийх магадлал өндөр.
Ямартай ч, Г.Эрхэмбаяр аварга, \”Шилэн Цогоо” нарын
армийнхан С.Баярцогтоос Сэлэнгийг авах үйл хэргээ \”С.Баярцогтоос Сэлэнгийг аврах
ажиллагаа” хэмээн сэтгэж явна.