Өнөөдрийн байдлаар \”Хөдөө аж ахуйн Бирж” ХХК нийт 444 удаа арилжаа зохион байгуулж, 14 760.3 тонн хонины ноос- 25.8 тэрбум, 2 215.6 тонн тэмээний ноос – 11 тэрбум, 18 959.9 тонн ноолуур 1 их наяд 232 тэрбум, 27 447 тонн тосны ургамал 21.9 тэрбум, 2 460.3 тонн ямааны завод ноос – 54.9 тэрбум, 43 тонн тэмээний завод ноос – 107.5 сая төгрөгөөр, 1 477.4 тонн хонины завод ноос 1.8 тэрбум төгрөгөөр, 12 толгой хонь – 1 сая төгрөгөөр, 1 576 тонн хүнсний буудай 872.6 сая төгрөгөөр тус тус арилжиж, нийт 1 их наяд 348 тэрбум төгрөгийн арилжаа хийжээ.Өнөөдрийн байдлаар ХАА-н бирж дээр ноолуур 9, тэмээний ноос 8 , хонины ноос 6 , тосны ургамал 2 , ямааны завод ноос 2 , тэмээний завод ноос 1 , хонины завод ноос 1 , мал 1 , хүнсний буудай 2 төрлөөр тус тус арилжигдаж байна.