Дохио!!! Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна: Булган, Сэлэнгийн өмнөд хэсэг, Төв аймгийн нутгаар цасан шуурга шуурч, Дундговь, Өмнөговийн нутаг, Дорноговийн өмнөд хэсгээр салхи секундэд 18-20 метр хүрч шороон шуурга шуурна.
Малчид, ард иргэд, зорчигчид, тээвэрчдийн анхааралд: Зүүн зүгийн нутгаар халуун хуурай салхитай байх тул болзошгүй гал түймрийн аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.
2016 оны тавдугаар сарын 04-ний 09 цагаас 21 цаг хүртэл: Төв болон зүүн зүгийн нутгаар үүлэрхэг. Бусад нутгаар солигдмол үүлтэй. Төвийн ихэнх нутаг, зүүн зүгийн нутгийн баруун хэсгээр хур тунадас, нойтон цас орж цасан шуурга шуурна. Салхи нутгийн зүүн хэсгээр зүүн хойноос, бусад нутгаар хойноос секундэд 7-12 метр, говийн ихэнх нутгаар секундэд 18-20 метр, бусад нутгаар секундэд 14-16 метр хүрч шороон шуурга шуурна. Эрс сэрүүсч Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Тэс, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 1-6 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 17-22 хэм, бусад нутгаар 6-11 хэм дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ: Үүлэрхэг. Хур тунадас орно. Салхи хойноос секундэд 7-12 метр, зарим үед секундэд 14-16 метр хүрч шороон болон цасан шуурга шуурна. Эрс сэрүүсч 4-6 хэм дулаан байна.
Өглөө 06 цагт Улаанбаатарт: 4 хэм дулаан, харьцангуй чийг 46 хувь, агаарын даралт 856 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө өснө.
5-нд нутгийн зүүн хагаст хур тунадас нойтон цас орж, салхи секундэд 18-20 метр хүрч цасан болон шороон шуурга шуурна. 6-нд баруун болон төвийн нутгийн хойд хэсгээр, 7-нд төвийн нутгийн зарим газраар бага зэргийн хур тунадас орно. 5-нд ихэнх нутгаар сэрүүхэн Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 6-11хэм хүйтэн, өдөртөө 0-5хэм, говийн бүсийн нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 1-6хэм, өдөртөө 11-16хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 3-8хэм хүйтэн, өдөртөө 6-11хэм дулаан байна. 6-наас нутгийн баруун хагаст, цаашдаа ихэнх нутгаар дулаарна.