Улаанбурхан өвчний хүндрэлээс сэргийлдэг өндөр тунт А аминдэмийг энэ сард Өрхийн эрүүл мэндийн төвүүдээр дамжуулан зургаан сараас таван нас хүртэлх хүүхдүүдэд уулгаж байна. Жил бүрийн тав, арваннэгдүгээр сард А аминдэмийг бага насны хүүхдүүдэд уулгадаг бөгөөд зургаагаас нэг настай хүүхдэд 100 000 олон улсын нэгж тунтай (цэнхэр өнгөтэй), нэг наснаас дөрвөн настай хүүхдэд 200 000 олон улсын нэгж тунтайг (улаан өнгөтэй) уулгадаг. А амин дэм нь хүүхдийн биеийн дархлааг сайжруулж, биеийн өсөлтийг дэмжиж харааны үйл ажиллагаанд сайнаар нөлөөлдөг байна. Тиймээс тавдугаар сардаа багтааж хүүхдээ дархлаажуулалтад хамруулахыг НЭМГ-аас зөвлөж байна.