Нийслэлийн Хан-Уул дүүргийн 16 дугаар хороо, Өлзийт хороолол, Түргэний голын гүүрний урд талд автозамын зорчих хэсэгт \”Норд” загварын ачааны автомашин онхолдож, төмөр хийцэд хүн хавчуулагдсан байна гэсэн дуудлагыг 2015.09.09-ний өдрийн 20:47 цагт хүлээн авч Аврах ангийн 7 албан хаагч, 2 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж, автомашины төмөр хийцэд хавчуулагдан иргэн Б /25 настай,эрэгтэй/, Х /30 настай,эрэгтэй/ нар хүнд гэмтсэн байсныг эмнэлгийн байгууллагад, иргэн Ж /29 настай, эрэгтэй/ нас барсан байсныг гарган ЗЦГ-ын ШУХ-ын жижүүрийн ахлах мөрдөн байцаагч цагдаагийн хошууч Ч.Болдсайханд хүлээлгэн өгсөн.