Манайд стандартгүй зүйл олон бий гэдгийг өдөр ирэх тутамд мэдэрдэг. Наад зах нь Монгол Улс явган хүний замын стандартгүй юм байна гэдэг тухай саяхныг хүртэл бид нийтлэлээр хүргэсэн. Үүний тод жишээ болсон нэгэн зураг олон нийтийн сүлжээнд тавигдаж, хүмүүсийн уур бухимдлыг барж эхэллээ.
Зургаас харахад явган хүний зам барих зай талбай байгаа боловч гүйцэтгэл 1 хувьтай гэж дүгнэхээр байна. Яагаад гэвэл нэгдүгээрт огт хавтангүй гэж хэлж болохгүй. Хоёрдугаарт хоёр хүн зэрэгцэх боломжгүй ч бүдэрчихгүй л бол ганцаараа шороон дээр гишгэхгүйгээр явж болно. Харин гөлөмцүү болон бага насны хүүхдүүдэд энэ хавтангууд хүртээлгүй. Учир нь явахад илүү бэрхшээлтэй, бүдэрч унах магадлал өндөр хувьтай.
Энэ замыг аль нэг компани тавьсан гэхэд итгэмээргүй хэдий ч хувь хүн тавьсан гэхэд бас л эргэлзээтэй. Харин олон нийтийн сүлжээн дэх олон нийт үүнийг “цэвэр хэмнэлт” гэдэгт санал нэгдэж байна. Энэ хэний хүүхэд вэ, ээж аав нь хэн бэ? гээд хүүхдийн дуу байдаг даа. Яг түүн шиг, энэ хэний зам бэ…?