Уулын баяжуулах Эрдэнэт үйлдвэрийн захирлаар ажиллаж байсан Ч.Ганзоригийг АТГ-аас саатуулж, цагдан хорьсон тухай эх сурвалж мэдээллээ. Эрдэнэт үйлдвэрийн 51 хувийг баталгаанд гаргаж, Өмнөд Африкийн “Стандарт” банкнаас зээл авсан гэх хэрэгт АТГ хэрэг бүртгэл хийж мөрдөн байцаалт эхлүүлсэн юм. Улмаар тухайн үед Эрдэнэт үйлдвэрийн захирлаар ажиллаж байсан Ч.Ганзориг нарыг яллагдагчаар татсан юм.
Тухайн үед Хэрэг мөрдөн байцаалтын шатанд явж байгаа учир яг хэдэн хүнээс байцаалт, мэдүүлэг авч байгаа талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй. Мөрдөн байцаалтын явцад мэдүүлэг авах хүний тоо нэмэгдэх боломжтой. Цаг тухай бүрт нь эргэн мэдээлнэ гэж АТГ-ын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар Т.Баярхүү ярьсан юм.