Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль буюу Зөрчлийн тухай хууль зөрчсөн үйлдлүүдэд хариуцлага тооцсон талаар цагдаагийн байгууллагаас иргэдэд нээлттэй мэдээлж байна. Тухайлбал, урсгал сөрсөн, үргэлжилсэн цагаан шугам давсан дараах зөрчлүүдийг гаргасан жолооч нарт жолоодох эрхийн хугацааг 3 сараар хассан, мөнгөн торгууль ногдуулсан зэрэг хариуцлага тооцжээ. Цахим сүлжээ эрчимтэй хөгжиж, тэр хэрээр мэдээлэл ч асар хурдтайгаар хүрэх ёстой эзэндээ хүрдэг болсон энэ цагт иргэн бүр цагдаа болсон гэдгийг санаж явах хэрэгтэй. Нийтийн эзэмшлийн газар таны гаргасан зөрчил бүхэн баримт нотолгоо болж үлдэнэ гэдэгт эргэлзэх хэрэггүй болсон.
Тиймээс та бүхэн нийтийн эзэмшлийн гудамж талбай болон авто замын хөдөлгөөнд оролцохдоо аливаа зөрчил гаргахгүй байхыг анхааруулж байна.