Америкийн тусгай алба Хятадын иргэн Ци Чао Цюн-ыг АНУ-ын газар нутаг дээр өөрийн улс орноос ирснээ бүртгүүлэлгүй ажилласан хэмээн баривчилжээ. Баривчилагдсан залуу 27 настай бөгөөд Чикагогийн Иллинойс мужид баривчлагдсан аж. Тэрээр найман хүний мэдээллийг дамжуулахаар төвөвлөн бэлтгэж байсан бөгөөд тэдгээрийн дотор Хятадаас ирсэн хүмүүсийн мэдээлэл тэр дундаа Пентагоны захиалгаар ажиллаж байсан эрдэмтэд, инженерүүдийн нэрс байсан талаар ТАСС бичжээ.
БНХАУ-ын аюулгүй байдлын яамны хэлтэс болох Зянси мужийн төрийн аюулгүй албаны дээд тушаалын офицерын заавраар АНУ-ын нутаг дэвсгэр дээр ажиллаж байгааг эсэхийг тодруулж байна.
Өнгөрсөн наймдугаар сард АНУ-ын Төрийн Департаментын хэвлэлийн албаны дарга Хитер Науерт АНУ-д суралцаж байгаа хятадын оюутнуудыг оюуны өмч хулгайлсан хэрэгт сэжиглэж байгаа талаар мэдэгджээ.
Ц.Пүрэвдорж