ӨАБНУ-д хэдэн мянган зөгийн сүрэг нэгэн онгоцны хөдөлгүүрт үүрээ засчээ. Дубайн Шака Хааны нисэх онгоцны захиргаа үүрээ орхихыг хүсээгүй зөгийнүүдээс болж гурван нислэгийг хойшлуулсан байна. Mango Airlines тээвэрлэгчийнTwitter-т бичсэнээр үүрээ зассан зөгийн сүргийн зарим нь балаа цуглуулж амжсан байжээ.
Нисэх буудлын ажилчид эцсийн мөчид мэргэжилтнүүдийн дуудаж асуудлыг шийдвэрлэсэн бөгөөд хагас цагийн дараа онгоцыг нислэгийн зурваст гаргажээ. Зөгийнүүд шатахуун дамжуулах системд үүрлэсэн байжээ. Зөгийг гараараа үргээн хөөж дараа нь тусгай торон саванд оруулсан талаар «360» телесуваг дамжууллаа. Цагдаа нар зорчигчдыг оруулахгүй, тэднийг хамгаалахын тулд талбайг бүслэн хаасан юм.
Ц.Пүрэвдорж