Японы
зүүн хойд нутагт ширүүн борооны улмаас үер болж, хөрсний нуралтын аюул
нүүрлэснээр 90 мянга орчим хүнийг албадан нүүлгэсэн байна. Кинугава голын сав
газар усанд автсанаар Токиогийн хойд хэсэгт орших Жосо хот ихээхэн хохирол
амсчээ. Нисдэг тэрэгтэй аврах багийнхан оршин суугчдыг гамшгийн газраас авсан
байна. Одоогоор 8 хүн ор сураггүй алга болсон ба 100 орчим хүнийг аврах
шаардлагатай байгаа аж. Аичи тойргийн төв хэсэгт 125 км/цагийн хурдтай
шуурга дэгдсэний маргааш нь ийнхүү ширүүн бороо орсноор үер усны аюул
нүүрлэжээ. Урд өмнө нүүрлэж байгаагүй ширүүн бороо орсон гэдгийг Японы Цаг
уурын хүрээлэнгийн ахлах цаг уурч Такуяа Дэшимару мэдэгдсэн юм.
Б.Бурмаа