Юм хөгжинө өө гэж сайхан юм аа. Гурван хэмжээст хэвлэгч бүтээж тэр нь хүний эд эрхтэнг өөрийнхөөс нь ялгагдахын аргагүйгээр бүтээнэ чинээ хэн санах билээ дээ. Энэ бол жинхэнэ үсрэнгүй хөгжил юм.ЗD хэвлэх төхөөрөмжийн судлаач эрдэмтэд хүний эд эрхтэнүүдийг хэвлэж тэр ч байтугай бүрэн ажиллагаатай синтетик цусны судас бий болгохоор ажиллаж тэр нь амжилтад хүрээд байна. Энэ талаараа хүн төрөлхтөнд чухал ач холбогдолтой ажил боллоо.
Учир нь өнөөг хүртэл 3D хэвлэгчээр эд эрхтэнийг хэвлэхэд хүндрэлтэй байсан гол асуудал бол эдгээрийн доторх судсууд байсан аж. Хийсэн эд эрхтэнгүүд нь судасгүйгээр зүгээр л нэг махан эд болчоод байсан гэх үү дээ.
Тиймээс энэхүү махан бодийг ажиллагааг хялбар найдвартай болгоход эд эрхтэний зохицол, цусан хангамж, шим тэжээлийг найдвартай дамжуулан бүрэн дүүрэн ажиллах цусны судас бүтээх ажилд гол анхаарлаа хандуулаад байсан хэрэг.
Энэхүү судалгааг Сидней, Харвард, Станфорд, Массачутесийн зэрэг нэр хүндтэй их сургуулуудын эрдэмтэд хамтран ажиллаж бараг шийджээ. Тэд цусны судаснуудын араг ясыг /судасны сүлжээ/ бий болгох асуудлыг шийдэж чаджээ. Дараа нь хүний эсийг бий болгох асуудлаа шийдэх гэнэ.
Тэдгээр эрдэмтдийн бүтээж чадсан хэт нарийн 3D хэвлэгч нь хүний эрхтэний шим тэжээл дамжуулах цусны эргэлтийн сүлжээг дуурайлган судасны системийг хэвлэсэн байна.
Сиднейн их сургуулийн эрдэмтэн доктор Луиз Берташон /Luiz Bertasson/:
-Энэ бол шинжлэх ухааны нээлт. Та зүгээр л цусны судас нь бүрэн ажиллагаатай хиймэл эрхтэн хэвлээд авчихна гээд бод доо. Нүд ирмэхийн төдийд бүр цусны хялгасан судас бүхий хиймэл эрхтэн хэвлэнэ гэдэг бол \”хувьсгал” юм хэмээжээ.
Одоо энэхүү судаснуудаар амьд эс /цус/ хэрхэн нэвтрэн ажиллахыг лабораторын түвшинд туршиж байгаа юм байна. Эрдэмтэд нэг л өдөр хүний эд эрхтэн, эсийг нөхөн сэргээх залуужуулах болно гэж итгэж байна. Энэ биелэлээ олвол үнэхээр гайхалтай юм болно. Хүн төрөлхтөн бүрэн ажиллагаатай 3D хиймэл эрхтэнийг ашиглахыг тэсэн ядан хүлээж байна. Харин та 3D хэвлэгчээр хэвлэсэн зүрхийг шилжүүлэн суулгахад биеэ бэлтгэ. Түүнд итгэж эрсдэлийг даахад бэлэн үү?
Эх сурвалж: solongonews.mn