Нийслэлийн ИТХ-ын ээлжит 29 дүгээр хуралдаан 2015 оны 09 дүгээр сарын 14-ны өдөр буюу Даваа гарагт 09 цагаас Хангарди ордны 14 давхрын хурлын танхимд эхэлнэ. Хуралдаанаар Нийслэл хотын албан татварын хувь хэмжээг тогтоох тухай, \”Нийслэл хотын албан татвар суутгагчийг бүртгэх бүртгэлээс хасах мэдээлэл солилцох журам”-ыг батлах тухай асуудлыг хэлэлцэнэ. Хуралдаанд асуудлыг нийслэлийн Засаг даргын Санхүү, эдийн засгийн асуудал хариуцсан орлогч Н.Батаа танилцуулж, хэлэлцүүлнэ