УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан үргэлжилж байна. Зам тээврийн хөгжлийн сайдад нэр дэвшигч Я.Содбаатар УИХ-ын гишүүдийн асуултад хариулж байна. МАН-ын УЗ-ийн хурлаас Я.Содбаатарыг ЗТХ-ийн сайдад нэр дэвшүүлэх нь зүйтэй гэж үзсэн юм. Энэ саналыг УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороо дэмжсэн тул өнөөдөр УИХ-аар хэлэлцэж байна. Ингээд санал хураалт явуулахад УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон 65 гишүүнээс 59 нь дэмжлээ. 90 хувийн саналаар Янгугийн Содбаатарыг Зам тээврийн хөгжлийн сайдаар томилов.