АТГ-аас нэгдүгээр сургуулийн захирал Г.Бум-Эрдэнийг авлига авч байхад нь үйлдэл дээр нь баривчилж, саатуулсантай холбоотой АТГ-ын хэвлэлийн төлөөлөгч Т.Мөнхтунгалаг дараах тайлбарыг хийлээ. Тэрээр, “Эрүүгийн хуулийн 22.5-д заасны дагуу хүүхдээ сургуульд оруулах гэж мөнгө өгсөн иргэн энэ тухай өөрөө сайн дураараа ирж мэдээлбэл хахуульд өгсөн мөнгөө буцааж авна, хүүхэд тань сургуульдаа үлдэнэ, ялаас чөлөөлөгдөнө, АТГ “сургуулийн хахууль”-ийн асуудлыг цаашид шалгах болно…” гэж тайлбар хийжээ.
Эрүүгийн хуулийн 22.5-д “Хясан боогдуулсны улмаас аргагүй байдалд орж хахууль өгч, нийтийн албан тушаалтны хуулийн дагуу албаны чиг үүргээ гүйцэтгэж үзүүлэх төрийн үйлчилгээг авсан хүн энэ тухайгаа илчлэн ирсэн бол түүний авсан төрийн үйлчилгээг хэвээр үлдээж, ялаас чөлөөлнө” гэж заасан байдаг аж.