“Магнай Трейд” группийн захирал Р.Ганзоригийг өнгөрсөн даваа гарагт буюу аравдугаар сарын 8-ны шөнө ЦЕГ-ын Эдийн Засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсээс тусгай ажиллагаа явуулж, хойшлуулашгүйгээр 48 цагаар саатуулсан тухай мэдээллийг бид өмнө нь хүргэсэн. Тэгвэл өнөөдөр түүнийг суллажээ.
Прокуророос түүнийг цагдан хорих шаардлагатай гэж үзвэл саатуулсанаас нь хойш 48 цагийн дотор саналаа хүргүүлж, улмаар шүүх хурлаар уг асуудлыг хэлэлцэх байв. Харин прокуророос 48 цагийн дараа хүсэлт ирүүлсэн тул хуулийн хугацаа дууссан гэж үзэж “Магнай трейд” группийн захирал Р.Ганзоригийг сулласан байна.