“Х-Түц” продакшны жүжигчин И.Одончимэг, Т.Бархүү нарын охин Б.Сүндари фэйсбүүк хуудсанд алдартай нэгэн билээ. Авьяаслаг, өхөөрдөм охин Б. Сүндаригийн бичлэг фэйсбүүк хуудсанд цацагдсан даруйдаа хандалт ихээр авдаг бөгөөд Т.Бархүү, И.Одончимэг нар охиноо жүжигчин болгох байх хэмээх таамаглал олон нийтийн дунд байдаг. Чадварлаг жүжигчдийн хойч үе болсон Б.Сундари харин ирээдүйд ямар мэргэжил эзэмшихээ хэдийнээ сонгожээ.
Тэрээр NTV телевизийн “Чөлөөт эмэгтэйчүүд” нэвтрүүлэгт аавтайгаа хамт оролцжээ. Энэ үеэр Б.Cүндаригаас хөтлөгч Ч.Уранхолбоо ирээдүйд ямар мэргэжилтэй болох талаар асуухад “жүжигчин”болно гэж хариулжээ.
Харин жүжигчин Т.Бархүү энэ тухай “Би арван жилд байхдаа жүжигчин болно гэдгээ мэдэж байсан бол өдийд арай өөр төвшинд байх байсан байх гэж боддог болохоор охиноо жоохон дэмжисхийгээд л явдаг юм. Үнэхээр дуртай юу, үгүй юу гэдгийг нь шалгаж үзээд л байгаа. Энэ насан дээр нь гоё тамгалаад гэдэг шиг нэг уран сайхны кино хийх гэж энэ жил нэлээн зүтгэлээ. Тэгээд охиноо тоглуулъя гэж бодож байсан энэ жил арай амжсангүй. Ирэх жил хүүхдийн, гэр бүлийн кино хийчих юм сан гэж бодож байгаа” хэмээжээ. Авьяаслаг охин Б.Сундари өнгөрсөн хоёрдугаар сард Х-Түц” продакшны сар шинийн баярт зориулсан “Ийм нэгэн өдрүүд” баярын тусгай зохиомжид анхны дэлгэцийн бүтээлдээ тоглосон юм.