Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангийн зээлтэй холбоотой асуудлаар улс төрийн хүрээнд нэлээд бужигнаан болж байна. Тэгвэл тус сангийн орлогч дарга Б болон холбогдох албан тушаалтан Н нарыг өнөөдөр өглөө “Чингис хаан” Олон улсын нисэх буудал дээрээс баривчилсан тухай Авлигатай тэмцэх газраас мэдээлсэн байна.
Б, Н нар нь Турк улсаас эх орондоо ирэх үед нь хуулийнхан гүйцэтгэх ажиллагаа явуулжээ. Өмнө нь тус сангийн захирал С.Төгсбилэг, ХХААХҮЯ-ны Төрийн нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч Д.Энхбат нарыг саатуулсан юм.