“МАХН нэрээ МАН болгож сольсон их сонин өдөр” хэмээн УИХ-ын чуулган дээр онцлон ярьсан Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн илтгэлээс онцлон авсан 15 ишлэлийг хүргэж байна.
1.Шатахууны үнэ, ам.долларын ханш өсөж байгаа нь шууд биднээс хамаарахгүй. Шатахууны үнийг тогтвортой барих чиглэлээр Засгийн газар өөрсдөөс шалтгаалах бүх арга хэмжээг авч байна.
2.Шатахууны үнийг тогтвортой байлгах цорын ганц гарц бол газрын тосны үйлдвэртэй болох юм.
3.Би үнэ тогтворжуулах хөтөлбөр хэрэгжүүлэхгүй.
4.Цаасан мөнгө хэвлэж ард иргэдээ хууран, шатахууны үнийг хүчээр барьж чадахгүй.
5.Гишүүд жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих сангаас зээл авсан явдал бол буруу.
6.Авсан зээлээ төл, уучлалт гуй гэсэн шаардлага тавьсан.
7.Зээл авсан үйлдэл нь хууль зөрчсөн эсэхийг хуулийн байгууллага тогтооно. Би тогтоож чадахгүй.
8.Иргэд шударга ёсыг хүсч байгааг би мэдэрч байна.
9.Ёс зүйн хариуцлага хүлээлгэх алхмыг хийх болно. Болохгүй бол би өөрөө огцорно.
10.Шударга ёсны төлөө хамтдаа зүтгэхэд Ерөнхийлөгчтэй санал нийлнэ.
11.Монгол Улсын Ерөнхийлөгч, Ерөнхий сайд хоёр шүдгүй арслантай адил байгаа.
12.Ерөнхий сайд ажлаа хийж чаддаг байхын тулд Үндсэн хуульд өөрчлөлт хийх хэрэгтэй.
13.Бидний тогтолцоо буруу.
14.Иргэдийн өмнө оноо авах зорилготой үйлдэл хийхгүйгээр хамтран ажиллацгаая.
15.МАН Бага хурлаа хийнэ. Энэ хурал дээр шинэчлэлийн асуудал яригдана.