Төв аймгийн Алтанбулаг сумын нутаг дэвсгэр Булгийн тохой гэх газарт өнгөрсөн дөрөвдүгээр сарын 28нд хэн нь мэдэгдэхгүй шатсан цогцос олдсон билээ.
Хохирогчийг хэн болохыг нь тогтоохын эцэсгүй шатсан тул цагдаагийн байгууллагаас хохирогчийг хэн болохыг тогтоохын тулд өнгөрсөн долоо хоногт хэвлэлийнхэнд мэдээлэл хийсэн юм.
Мөрдөн байцаагч Б.Эрдэнэбатын ярьснаар \”Талийгаач 25-аас дээш насны эрэгтэй 168 см өндөртэй хүн байсан. Тиймээс гэрээсээ гараад ор сураггүй алга болсон, тэнэмэл амьдралтай тиймэрхүү хүмүүс байгаад өнөөдрийг хүртэл сураггүй байгаа бол цагдаагийн байгууллагад мэдэгдээрэй” гээд хохирогчийн талаар танилцуулсан юм. Тэгвэл хохирогчийг хөнөөж, цогцсыг нь шатаасан этгээдүүдийг илрүүлэн цагдан хорьжээ.
Талийгаач Төв аймгийн харьяат иргэн Б байсан бөгөөд гадны нөлөөтэй амиа алдсан нь шүүх шинжилгээгээр тогтоогдсон. Түүний ойр дотны хамаатнууд буюу ар гэрийхэн нь талийгаачийг эрж хайгаагүй нь сэжигтэй санагдсан тул УМБГ-ын Онц хүнд гэмт хэрэг мөрдөх хэлтсийнхэн ах дүүсийг нь хайж шалгахад тэд амийг нь хохироогоод ул мөрөө баллахын тулд бургасан дунд аваачиж шатаасан нь тодорхой болжээ.
Уг хэрэгт холбогдуулж, өдгөө хоёр залуу найз бүсгүйг сэжигтнээр саатуулж буй бөгөөд ахуйн хүрээний, гэр бүлийн маргаанаас болж энэ хэргийг үйлдсэн тогтоогджээ.
О.Сайхан
Zaluu.com