Өмнөд Солонгос улсын төв банк \”Ханкүк Ынхэн\” нь Сөүл хотын төвд байрладаг.
Төв банкны барилга 1912 онд баригдсан ба 1932, 1954, 1987 онуудад дэргэдээ нэмэлт байшин барьж өргөжсөн ч ирэх оны 6-р сараас эхлэн гурван жилийн их засварт орох юм байна.
Үүнтэй холбогдуулан төв банк анх удаа газар доор байрладаг 10-н их наяд вон болон гадаад валют, үнэт эдлэл, уран зураг зэрэг зүйлсийг 3- 33 км зайд байрлах барилгууд руу хувааж зөөн, түр хадгалахаар болжээ.
Энэ тухай төв банкны холбогдох ажилтан хэлэхдээ \”50.000-тын дэвсгэрт бүхий мөнгө зөөхөд банкны 500 гаруй машин, 10.000-тын дэвсгэрт зөөхөд банкны 2500-н машин шаардлагатай. Төв банк үүсгэн байгуулагдсан цагаас эхлэн анх удаа мөнгөн сангаа хөдөлгөж зөөж байгаа тул бид маш хяналттай, анхааралтай бөгөөд хамгаалалтын доор нүүнэ\” гэж мэдэгдсэн байна.
Өмнөд Солонгос улсын төв банк 1950 онд байгуулагдсан ба хоёр Солонгосын дайны үед ч газар доор байрладаг мөнгөн санг нүүлгэж байгаагүй юм байна.