Төв аймгийн Алтанбулаг сумын хоёрдугаар багийн нутаг дэвсгэрт орших Булагийн тохой буюу Шувуун фабрикийн ойролцоо 2016 оны дөрөвдүгээр сарын 28-ны өдөр хэн болох нь тодорхойгүй шатсан цогцос олдсон хэргийг Цагдаагийн байгууллага шалгаж байгаа талаар бид өмнө нь мэдээлсэн. Хохирогчийн хэн болохыг тогтоосон тухай ЦЕГ-аас өнөөдөр мэдээлэл хийлээ.