Улсын хилийн онцгой бүсэд 160 ам.долларын үнэтэй сэтгүүл худалдан
борлуулдаг байсан асуудлаас болоод дөрөв дэхь албан тушаалтан ажлаасаа
халагдлаа. Тодруулбал, ЗТЯ-ны хоёр газрын дарга, Чингис хаан ОУНБ дахь Хилийн
0218 дугаар ангийн захирагч ажилгүй болоод байсан бол хамгийн сүүлд нисэх
буудлын дарга М.Даваажав ажлаасаа чөлөөлөгдсөн байна.
Гэвч эдгээр хүмүүсийг халж, сэтгүүлийг улсын онцгой бүсэд гадны иргэдэд
шахах зөвшөөрөл олгосон, тэндээс ашиг хүртэж байсан жинхэнэ эзэн чөлөөтэй
үлдлээ хэмээн иргэд хардаж байна.
Амар