Сүүний салбарыг хөгжүүлэх үндэсний зөвлөлөөс санаачлан Дэлхийн сүүний
өдрийг Монгол улсад анх удаагаа \”Эх орны сүү – эрүүл хүнс, амьдралын
баталгаа\” уриан дор тэмдэглэн өнгөрүүлэхээр болжээ.
Тусёслолын ажиллагаа 05 дугаар сарын 31-ний өдөр Чингисийн талбайд болох юм. Дэлхий нийтээрээ уг өдрийг 16 дахь удаагаа, харин манай улс анх
удаа тэмдэглэн өнгөрүүлэх гэж
байна. ХХААЯ, НҮБ-ын ХХААБ-аас сүү,
сүүн бүтээгдэхүүний хэрэглээнд олон нийтийн анхаарлыг хандуулах, сүүний
салбарын хөгжлийг дэмжих, сүүний салбар дахь хамтын ажиллагааг бэхжүүлэх зорилготойгоор сүүний өдрийг зохион байгуулж байна.
\”Эх орны сүү – эрүүл
хүнс, амьдралын баталгаа\”уриатай энэ удаагийн арга хэмжээнд Нийслэлийн Захирагчийн алба, \”Глобал Коммунитиес\” ОУБ,-ын
\”EMIRGE\” хөтөлбөр, ЗЗБУМ төсөл болон сүү, сүүн бүтээгдэхүүн
үйлдвэрлэгч \”Сүү” ХК, \”АПУ” ХК, \”ТЕСО-Милко” ХХК, \”Витафит инвест” ХХК,
\”Монфрэш сүү” ХХК, \”Сүүтэй Монгол\” ТББ зэрэг компаниуд оролцох юм.