Төв аймгийн Алтанбулаг сумын нутаг Булгийн тохой буюу Шувуун Фабрик орчмоос өнгөрсөн дөрөвдүгээр сарын 28-ны өдөр үл таних хүний шатсан цогцос олдсон бөгөөд талийгаачийг хэн болохыг тогтоож, сэжигтэнг бартвчилсан талаар бид мэдээлсэн.
Тэгвэл талийгаачийг түүний хоёр хүүхэд 1987 онд төрсөн Н, 1989 онд төрсөн Б нар бүлэглэн хөнөөсөн болохыг илрүүлсэн талаар эх сурвалж мэдээлэв.
Сэжигтэнүүд ”Аав архи байнга уудаг. Архи уух болгондоо агсам согтуу тавьж, гэрийнхнээ зоддог. Хэрэг гардаг өдөр мөн л агсам тавиад ээжийг зодчихсон байсан тул хутгалчихсан юм. Нэг мэдсэн аав амьсгал хураачихсан байсан. Ингээд бид хоёр нийлж цогцсыг шатаагаад Шувуун фабрикт машинаар аваачиж хаясан” хэмээн анхан шатны мэдүүлэгтээ өгүүлжээ.