Оффшор данстай хүмүүс нэр дэвшихгүй байж магадгүй нөхцөл
байдал үүсээд байна. АН-ын хувьд С.Баярцогтоос эхлээд оффшорт нэр нь хутгалдсан
хүмүүсээ нэр дэвшүүлэх гэдэг асуудал дээр санал нэгдээд байна. Харин МАН-ынхан
хууль нь гарвал хуулиа дагахад бэлэн гэдгээ хэлсэн.
Тэгвэл саяхан тодроод байгаа 49 хүн дээр Эрчим хүчний
сайд Д.Зоригтын данс нэмэгдлээ. Бермудын оффшор бүсэд байх түүний дансанд 30
сая ам.доллар байгаа гэдгийг эх сурвалж хэллээ.