\”Сод Монгол” группийн Ерөнхий захирал Ц.Анандбазарын хүү 2013 оны
наймдугаар сарын 7-ны өдөр бусдын гарт амь насаа алдсан. Хэргийг сөхвөл,
Ц.Анандбаярын хүү Ц нь Бага тэнгэрийн аманд бусадтай маргалдаж улмаар цээж,
хэвлийн тус газраа хутгалуулж, амиа алдаг хэрэг гарсан билээ.
Тэгвэл хэргийг Баянзүрх дүүргийн цагдаагийн хэлтэс шалгаж байгаад анхан
шатны шүүхэд шилжүүлсэн байна. Харин энэ оны нэгдүгээр сард болсон анхан шатны
шүүхээс хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаасан юм. Улмаар мөрдөн байцаалт
дуусч, өчигдөр /2015.09.10/ Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн
хэргийн анхан шатны шүүхэд тус хэргийг хаалттай хэлэлцжээ.
Улмаар насанд хүрээгүй байхдаа шунахайн сэдэлтээр онц харгис хэрцгий аргаар
бусдын амь насыг хөнөөсөн хэмээн буруутгаж, шүүгдэгч н.Батнямд цаазаар авах ял
оногдуулсан талаар эх сурвалж мэдээллээ. Монгол Улс нь цаазын ялгүй орон
тиймээс цаазын ялыг, ялын дээд хэмжээ болгон өөрчилсөн байж магадгүй.
Ямартай ч хоёр жилийн туршид мөрдөн байцаалт үргэлжилсэн чинээлэг айлын
хүүхдүүд холбогдсон гэх онц ноцтой хэрэг ингэж шийдвэрлэгдлээ.
Амар