мэнд, спортын яам сайдтай боллоо. Ээ бурхан минь. Ийм удна гэж ярьсан билүү. Заямартай ч саадтай биш сайдтай болсон юм чинь Эрүүл мэндийн салбар ганцхан сарын
хугацаанд ч хамаагүй \”шужигнуулаад” өгөх юм байгаа биз дээ. Гэсэн ч чинь
сайдтай болсон яаманд Төрийн нарийн бичгийн дарга алга гэнэ шүү. Тэр дарга нь хайчсан юм. Харин хайчлаа байз
гэж бодогдтол, толгой эргэтэл үйл ажиллагаанууд
эрчимжиж байх шив.
Яагаав нөгөө Эрүүл мэнд,
спортын яамны Төрийн нарийн бичгийн дарга хүүхэн бас авлига хээл хахуулийн
асуудлаар Авлигатай тэмцэх газар баригдчихаад оронд нь С.Ламбааг томилсон
юмдаг. Ингээд найман сар түүнийг сойж байгаад өнгөрсөн долоо хоногт Эрүүл
мэндийн сайдаар томилчихлоо. Ер нь С.Ламбааг анхаасаа л Эрүүл мэндийн сайд
болгох гээд гавьяат эмч нарыг эсэргүүцээд байсныг саяхнаас мэдсэн л дээ.
Тэгсэн
С.Ламбаа тушаал дэвшүүлчихсэн чинь яамны Төрийн нарийн бичгийн дарга хийх хүн
олдохгүй болчихсон гэнэ шүү. АН Төрийн нарийн бичгийн дарга хийчих боловсон
хүчингүй болтлоо хямарчихсан байна. Арга ч үгүй юм даа. Аль дээр үед Эрүүл
мэндийн салбарт ажиллаж, авдагаа авцан хүнийг дахин томилохоос өөр чадамжгүй
болчихсон байна шүү дээ. Тэгээд л нөгөө \”гурил байвал мах аваад хоол хийхгүй юу
даанч давс алга” гэдэг шиг л юм Эрүүл мэндийн яаманд болж байна даа.
Яршиг ингэж байхаар Эрүүл
мэндийн яамаа татан буулгачихвал яасан юм. Тэгээд хэдэн эмнэлгийн дарга нар нь
эрүүл мэндийн салбарын асуудлаа шийдвэрлээд л явна биз. Угаасаа намуудад сайд
хийх хүн алга. Ганц байгааг нь сайд болгочихсон чинь одоо Төрийн нарийн бичиг
хийчих хүнгүй болчихлоо шүү дээ. Балай юм.
Шар хүү