Өнгөрсөн 4 жилийн турш НИТХ-д нам жим суусан \”хэлгүй” Н.Баяраа 2016 оны сонгууль эхлэхтэй зэрэгцэн гэнэт хэлд орж төлөөлөгчийн газраа саяхан Налайхад нээсэн гэнэ. Мөн дүүргийн Соёлын ордонд тайлангаа тавьсан юм байх. Түүний тайланд суусан хүмүүсийн ярьж байгаагаар бол өнгөрсөн 4 жилд ганц ажил хийсэн хүн нь Н.Баяраа гэнэ. Бүх л ажлыг мань Н.Баяраа гэнэт санаачлаад л оруулчихдаг гэнэ. Хотын дарга С.Бат-Үүл мэтийн нөхдүүд бол цаашаа л гэнэ шүү. UBS телевизээр НИТХ-ын чуулганыг шууд дамжуулдгийг Н.Баяраа мэддэггүй бололтой.
Дүлий дүмбэ оргиод \”хэлгүй” юм шиг царайлаад сууж байхыг нь бишгүй л нэг харж байсан. Гэтэл өөрийгөө хамгийн идвэхтэй гишүүн байсан мэтээр худлаа тайлан тавиад сууж байгааг нь хараад настайчууд ундууцсан гэнэ. Энэ тухай үгээ хэлэх гээд очтол \”энэ бол зөвхөн тайлангийн хурал иргэдээс асуулт авахгүй” гэж новширсон байгаа юм. Аз дандаа шовойгоод байдаггүй, хавчуулагдах оймс хаа сайгүй хэвтээд байдаггүй гэдгийг Налайхчууд Н.Баяраад ойлгуулаад өгөх байлгүй дээ.
Б.Төрөө