Малчид, иргэдэд зориулсан мэдээ: Өнөөдөр ихэнх нутгаар дулаарч, салхи шуургатай байна.
2016 оны тавдугаар сарын 26-ны 09 цагаас 21 цаг хүртэл: Ихэнх нутгаар багавтар үүлтай. Хур тунадас орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр, зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 12-17 хэм, говийн бүс нутгаар 22-27 хэм, бусад нутгаар 19-24 хэм дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ: Багавтар үүлтай. Бороо орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр, зарим үед секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. 20-22 хэм дулаан байна.
Өглөө 06 цагт Улаанбаатарт: 0 хэм орчим, харьцангуй чийг 61 хувь, агаарын даралт 864 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна.
2016 оны тавдугаар сарын 27-ноос тавдугаар сарын 31-нийг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв
27-нд баруун зүгийн нутаг, төвийн нутгийн хойд хэсгээр, 28-нд төвийн нутгийн зарим газар, зүүн зүгийн нутгийн хойд хэсгээр, 29-нд баруун зүгийн нутгийн баруун хэсгээр, 30-нд Хангайн уулсаар хур тунадас орно. Салхи 27-нд ихэнх нутгаар, 28-нд говь талын нутгаар секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метр хүрч шороон шуурга шуурна. 27-нд нутгийн баруун хагаст, 28-нд нутгийн зүүн хагаст сэрүүсч Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 0-5 хэм хүйтэн, өдөртөө 7-12 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 5-10 хэм, өдөртөө 17-22 хэм, бусад нутгаар шөнөдөө 0-5 хэм, өдөртөө 11-16 хэм дулаан байна. Хугацааны сүүлчээр дулаарна.