Хятадын
хөрөнгө оруулалт болон үйлдвэрлэл дэх өсөлт таамаглаж байснаас доогуур
үзүүлэлттэй гарчээ. Дэлхийд хоёр дахь том эдийн засагт тооцогддог тус улсын
эдийн засгийн хүч цаашид сулрах төлөвтэй байгааг ажиглагчид онцолсон байна. Үйлдвэрлэлийн
гарц нь өнгөрөгч оныхоос 6.1 хувиар өссөн ч үүнийг судлаачид 6.4 хувь хэмээн
таамаглаж байв. Үл хөдлөх хөрөнгийн хөрөнгө оруулалт бүтэн жилийн хугацаанд
10.9 хувьд хүрсэн нь сүүлийн 15 жилийн хугацаан дахь хамгийн доод түвшин аж. Дэлхийд
хамгийн хурдацтай, хүчирхэг эдийн засгийн өсөлт нь ийнхүү удааширснаар гол
хөрөнгө оруулалтын зах зээл унаж эхэлжээ. Автомашины борлуулалт буурч, импорт
болон инфляци тааруухан байгаа зэрэг нь эдийн засгийг тогтворгүйжүүлэх
үзүүлэлтүүдийн нэг болж байна.
Б.Бурмаа