Ардчилсан намын аймаг, дүүргийн анхан шатны хороод УИХ-ын сонгуульд нэр
дэвшүүлэх хүмүүсээ тодрууллаа. Энэ тодруулгаар Сэлэнгэ аймагт С.Баярцогт, \”Худлаа
ярьж байгаа юм биш, долларын ханш 1000 төгрөгнөөс буурна” хэмээх үгээрээ алдартай Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбат болон \”Монголын үр тариа эрхлэгчдийн газар тариалан холбоо”-ны тэргүүн Л.Цандэлэг нарын хүмүүс тодорч,
анхан шатны байгууллагаас нэр дэвших эрхээ авлаа. Гэхдээ тэд энэ эрхээ АН-ын
Үндэсний Зөвлөлдөх Хороогоор баталгаажуулах ёстой. Ардчилсан намын ҮЗХ маргааш
болох бөгөөд мөнгө бүхнийг дийлэх эсэх энэ өдөр харагдана. АН-ыг С.Баярцогт
Авлигачдын Нам шиг муухай харагдуулж сонгуулийн өмнө нэр төрийг нь шавартай нь
хутгаж байна хэмээн Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, УИХ-ын дарга, АН-ын дарга
З.Энхболд нарын хүмүүс шүүмжилж, УИХ-ын сонгуульд нэр дэвшүүлэхгүй гэсэн.
Гэсэн
ч анхан шатны байгууллагаас нь намынхаа хоёр \”ноён оргил”-оос зөрж С.Баярцогтыг
нэр дэвшүүлэв. С.Баярцогт анхан шатны байгууллагыг \”нохой” шиг өөрийнхөө өмнөөс
тавьж, хоёр Э-гийн эсрэг \”хуцуулаад” буй. Энэ зуур С.Баярцогт \”өрөвдүүлэх
ажиллагаа”-нд орж, нэр дэвших эрх гуйж буй талаар эх сурвалжууд мэдээлсэн.
Ямартай ч, АН 100 сая төгрөгийн босгыг давсан \”чөтгөр”-ийг ч өөрийн хөнжилдөө
оруулж ивээлдээ авдаг. Тэгэхээр ам.долларыг 1000 төгрөгнөөс бууруулна гэсэн ч
2000 давуулчихаад буй, төрөлх Баганууртаа нүүргүй Д.Эрдэнэбат, газар
тариалангийн \”супер шантаажчин” гэх Л.Цандэлэг болон С.Баярцогт нарын \”муу
нэртнүүд” нэр дэвшсээр байх нь. Швейцарийн банкинд 1 сая ам.доллар мартдаг
С.Баярцогтод нэр дэвших эрх 100 сая төгрөгөөр авах юу ч биш байлгүй. Мөнгө
бүхнийг дийлж, Ерөнхийлөгч, УИХ-ын дарга үгээ буцааж С.Баярцогт нэр дэвших
эрхээ халааслах эсэхийг маргааш харах нь дээ.
Нинж