УИХ-ын гишүүн М.Батчимэг Орхон аймаг нэг
хэсэг л амьдарсан. Бараг л тус аймгийн иргэн болж суурьших дөхсөн дөө. Шалтгаан
нь тэрээр Орхон аймгаас нэр дэвшихээр санаархаж байсантай холбоотой. Эрдэнэт
үйлдвэрийн ажилчдын 13 дахь сарын цалинг тавих, Хивсний үйлдвэрийн ажилчидтай
өдрийн хоолонд орох, Эрдэнэтийн зах дээр жижиглэн худалдаа хийх гээд М.Батчимэг
гар дүрээгүй салбар үйл ажиллагаа орон нутагт үгүй болох шахсан юмдаг.
Тэгсэн яг нэр дэвших асуудал яригдаж намын
анхан шатны хороод батламлах үеэр гэнэт л \”нэрээ татчихав”. Уг нь М.Батчимэгийг намдаа нэг суудал
найдвартай авч ирэх хүн гээд л магтаад байдаг байлаа л даа. Гэтэл тэрээр Орхон
аймгаас лав суудал авч чадахгүй гэдгээ мэдэрсэн бололтой юм. Тиймээс олон сарын
үйл ажиллагаа, Эрдэнэтийн иргэн болох шахсан хөдөлмөрийн үр шим нь талаар
болсон байна.
Тухайлбал, Орхон аймгийн АН-ын хорооноос
Д.Одхүү/УИХ-ын гишүүн асан/, Д.Алтанхуяг/\”Зэс эрдэнийн хувь\” ХК-ийн захирал/, Б.Мягмарсүрэн/аймгийн Иргэдийн хурлын дарга/ нарын нэр дэвшүүлэхийг дэмжжээ. Харин
М.Батчимэг гишүүн Эрдэнэтэд \”гологджээ”. Одоо түүнд нийслэлийн аль нэг дүүрэгт
нэр дэвших, аль эсвэл бүр нэрээ татаж, энэ удаагийн сонгуулийг өнжих гэсэн хоёр
сонголт л үлдэв. Эртнээс өөрийгөө таниулах ажлаа хийлгүйгээр шууд л аль нэг
дүүрэг рүү яваад очно гэдэг хэцүүхэн л байх болов уу.
Мэдэхгүй юм даа. АН М.Батчимэгээс суудал
горьдоогүй ч юм билүү.
Шар хүү