Сонгинохайрхан дүүргийн Ерөнхий боловсролын сургуулийн багш нарын ур чадварыг нэмэгдүүлэх, суралцагчдын сурлагын амжилт, чанарыг дээшлүүлж, элсэлтийн ерөнхий шалгалтад үзүүлэх амжилтыг өмнөх жилүүдээс ахиулах зорилго бүхий Сонгинохайрхан дүүргийн Боловсролыг дэмжих дэд хөтөлбөрийг нээлт, танилцуулга арга хэмжээ өнөөдөр UB Palace-ийн концертын их танхимд боллоо.
Арга хэмжээнд ЕБС-ийн төгсөх ангийн 1000 гаруй сурагч, эцэг эхчүүд, багш сурган хүмүүжүүлэгчид, сургуулийн удирдлагууд оролцлоо. Дүүргийн засаг дарга Ж.Сандагсүрэн боловсрыг дэмжих “Дээшээ” хөтөлбөрийн танилцуулгыг хийсэн бол УИХ-ын гишүүн Х.Нямбаатар Тайваны их сургуулиудад тэтгэлэгтэй суралцах боломжийн талаар мэдээлэл өглөө.
Мөн өнгөрсөн жилийн ЭЕШ-д 800 оноо авсан сурагч Ариунзаяа шалгалтад хэрхэн бэлтгэж амжилт үзүүлсэн талаараа туршлага мэдээллээ сурагчидтай хуваалцсан бол Тайваны их сургуулийн төлөөлөл мөн мэдээлэл хийсэн юм. Миний бие уг арга хэмжээнд оролцон, өнгөрсөн жил ЭЕШ-д амжилт үзүүлсэн сурагчийн шагналыг гардуулан өглөө.