УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ тун ноцтой мэдээлэл хийлээ. Түүний хэлснээр Монголын төрийн удирдлагууд, хуулийн байгууллагын удирдах албан тушаалтнууд гадны байгууллагад цуглаж, албан тушаалын томилгоо хийдэг гэж мэдэгдсэн юм. Мөн уул, уурхайтай холбоотой яриа, хэлэлцээрүүд ч хийгддэг гэлээ. УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ энэ мэдээллээ баримттай болохыг мөн мэдэгдсэн юм. Тэгвэл төрийн эрх мэдлийг хууль бусаар олж авах, нийт ард түмний өмч гэгдэгдэх газар шороо хууль бусаар захиран зарцуулах тухай яриа хэлэлцээр хийдэг эдгээр эрх мэдэлтнүүдийг шалгаж, тогтоож, яаралтай хариуцлага тооцож ажиллахыг нийт Монголчуудын өмнөөс хуулийн байгууллагынхнаас хүсч байна.